Home » 2015 » February » 11 » Дота 2 "ITEM"-н тухай ойлголт.
5:22 PM
Дота 2 "ITEM"-н тухай ойлголт.

   Сайн байцгаана уу.!!! Сүүлийн үед монгол гамерүүдын ихэнх нь "Garena" гэх Client-г хаяж, "DotA 2"-г Steam-ийн тусламжтайгаар тоглох нь олонтой болсон. DotA 2 тоглох болгосон гол чухал зүйлсийн нэг бол зайлшгүй ITEM-нууд билээ. Монгол тоглогчдын дийлэнх хувь нь ITEM-г цуглуулах сонирхол өндөртэй байдаг гэж хэлэхэд буруудахгүй биз ээ. Үнэтэй, ховор ITEM-нүүдийг худалдаж авах ба зүгээр MatchMaking хийж байхад азаар унана гэдэг үнэхээрийн ховор юм. Тиймээс айтэмд ямар ч мөнгө зарцуулалгүйгээр ДотА гаа тоглож байгаад л хүссэн ITEM-аа олоод авах боломжтой юм. 
   Item гэж юу вэ?
   Item гэдэг нь ДотА 2-ийн баатруудын хувцас хэрэгсэл, зэвсэг, мөн тахианы харагдах байдал зэргийг өөр хэлбэрт оруулан өөрт тань болон бусад бүх хүнд харагдуулдаг эд юм.
   ITEM-ийг дотор нь:

  • Common          :(Нийтлэг айтэм. Хамгийн элбэг олдох)
  • Uncommon       :(Нийтлэгийн дээрх ангилал)
  • Rare                 :(Ховор айтэмнууд)
  • Mythical           :(Rare аас илүү зэрэглэл)
  • Legendary        :(Mythical аас илүү зэрэглэл)
  • Ancient             :(Ancient Item ердөө 3 төрөл зүйл л байдаг)
  • Immortal           :(Immortal Item нь хэзээ ч тоглож байх явцад унахгүй, заавал худалдаж авна.)
  • Arcana              :(Нийт 5 баатрын Arcana Item байдаг ба үнийн хувьд 30+$ тус бүр)


   Мэдээж Item-нууд дээр байрлах зэрэглэлүүдээрээ өөр хоорондоо ялгаатай боловч хамгийн гол авч үзэх зүйл бол тухайн айтэмний ҮНЭ буюу VALUE юм. Жишээ нь Value өндөртэй COMMON айтэм, Value багатай Rare ITEM наас илүү үнэ цэнэтэй гэсэн дүгнэлт хийж болох юм.


   Item-ний Value гэж юу вэ?
Item-ний Value гэдэг нь тухайн айтэмний Steam Market дээрх үнийг хэлнэ. Жишээ нь: 1$, 20$, 300$ гэх мэт Item бүр өөрийн гэсэн Value-тэй байдаг. Дота 2-ийн Айтэмнууд нь 0.03$-10.000$ хүрэлх үнэтэй байдаг.


   SET гэж юу вэ?
Сэт гэдэг нь тухайн баатрын ИЖ БҮРДЭЛ айтамнуудыг хэлнэ. Бүх сэт тус бүрийн ТАГ буюу Нэртэй байдаг ба сэтний айтэм болгоны нэрний ард сэтний нэр байдаг.

Жишээ нь: Pudge - ийн Black Death set:

  • Axe of the Black Death
  • Crazed Tassels of the Black Death
  • Cuff Hook of the Black Death
  • Ball-chains of the Black Death
  • Shoulder of the Black Death
  • Wrist Shackles of the Black Death
  • Execution HeadClamp of the Black Death

 

 

Views: 839 | Added by: StraFeMos | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar